Monday, October 31, 2011

Танилцуулга



Сүхбаатар аймгийн номын сан анх 1947 онд Жавхлант шарга аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харъяанд 1 орон тоотой, 300 гаруй номтой Жавзмаа эрхлэгчтэйгээр байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа хойш Сүхбаатар аймгийн  төв, хөдөөгийн номын сангуудыг арга зүйн удирдлагаар ханган  ард иргэдэд ном хэвлэлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх, номын фондыг арвижуулах олон талт ажлыг зохион байгуулсаар ирсан.
2008 онд Аймгийн төр захиргааны байгууллагын  дэмжлэгтэйгээр Боловсрол Соёлын газар, Хөгжимт жүжгийн театр, номын сан цогц хэлбэрээр шинэ байранд орж    нийт 1125 м2 талбай бүхий  150 хүний суудалтай  уншлагын танхим, гэрээр ном олгох, хүүхдийн уншлагын танхим, номын фонд ажиллаж үйлчилгээний хүрээ өргөжиж тав тухтай тохилог орчноор  бүрэн хангагдлаа. Манайд соёлын болон соёлын дээд сургууль төгссөн номын сан судлал-мэдээллийн ажилтанаар хангагдсан. Номын фондыг нэн шаардлагатай шинэ ном, хэвлэлээр жил бүр хангаж одоо 42 мянган боть номтой жилд  ном олголт 35300, байнгын уншигч 2800, ирэгсэд 23500 хүнд үйлчилсэн.

Манай хамт олон





Сүүлийн таван жилд хийсэн шинэлэг ажлууд:


  1. Уншигчдын санал хүсэлтийг үндэслэн номын сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг БСШУЯ-ны хандив, орон нутгийн төсөв, байгууллагын төсвөөр иж бүрнээр шинэчилсэн.  Үүнд 40 гаруй сая төгрөгийн  хөрөнгө төвлөрүүлсэн.
  2. Аймгийн хэмжээний сум сургуулийн номын санчдыг нэгдсэн сургалтанд жил бүр хамруулж  арга зүйн зөвлөгөө өгч хэвшсэн. Жилд нэг удаа Боловсрол Соёлын газар, Угсаатны зүйн музейтэй хамтарч хөдөө сумдын соёлын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.
  3. Сумдын номын сангуудыг зориулалтын байртай мэргэжлийн номын санчтай болгож номын сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцааг 8 суманд үзүүлсэн.
  4. 2008 онд Бүртгэл мэдээллийн орон тоотой болж мэдээлэл лавлагааны  ажлыг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх үйлчилгээг өргөжүүллээ.
  5. Аймгийн хэмжээний бүх сум сургуулийн номын сангуудад Дэлхийн утга зохиолын сонгодог 50 боть, Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй аймаг, сум, Ерөнхий боловсролын сургуулийн  номын фондыг баяжуулах төслөөр 63. 5  сая төгрөгийн 7258 ширхэг номыг сумдад хуваарилсан.
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн V, X сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласантай холбогдуулан байгууллагынхаа гадна тохижилтонд анхаарч шинээр мод нэмж тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал хийх зэрэг ажлыг  хийлээ.

Одоогийн байдлаар Нийтийн номын сан 1, их дээд сургуулийн номын сан 1, ЕБС-ийн номын сан 16, сумдын номын сан 13, нийт 31-н номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.



Аймгийн Нийтийн номын сангийн уншлага үйлчилгээ:



  • Нийтийн уншлагын танхим


  • Хүүхдийн уншлагын танхим


  • Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн танхим



  • Ном зүй мэдээллийн лавлагаа өгөх  бүртгэл мэдээллийн  танхим тус тус ажилладаг. 


    Нийтийн уншлагын танхимын номын санч В.Энхтуяа:

     -Daizy book буюу Ярьдаг номны булан ажиллуулж, Сүхбаатар аймгийнхаа
    хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэдэд Аудио хуурцаг, браиль номоор үйлчилж,
    хараагүй хүмүүсийн судалгааг гаргасан.

    -Барилгын цэргийн 338 дугаар ангид номын сан
    байгуулахад
    тусалж 80 гаруй нэр төрлийн
    108.000 төгрөгийн ном хандивлаж заах арга зүйн зөвлөгөө өглөө.

    -“Үндэсний бичиг үсгийн баярыг Баруун-Урт сумын
    иргэд хөдөлмөрчдөд
    нээлттэй 7 хоног
    өргөн
    тэмдэглэсэн. Энэ ажлын хүрээнд
    яруу найрагч Ц.Оюундэлгэртэй уулзалт ярилцлага, 1-7 дугаар ангийн сурагчдын
    дунд “Миний мэдэх Баруун-Урт зохион бичлэг”, 8-12 дугаар ангийн сурагчдын дунд
    “Баруун-Урт хотын түүхээ хэн сайн мэдэх вэ” эссэ бичлэгийн уралдаан зохион
    байгуулсан.

    - Хувийн номын сангийн үзэсгэлэн, Орон нутгийн
    угсаатаны зүйн музей, Ховор болон үнэт номын үзэсгэлэн, уран бичвэрийн
    үзэсгэлэн, уран зургийн
    үзэсгэлэн гэх
    мэт
    олон талт ажлуудыг хийсэн.

     -Сүхбаатар аймгийн зохиолч, яруу найрагчдыг
    хүүхэд багачуудад сурталчлан танилцуулах зорилгоор О.Дашбалбарын шүлгийг хэн
    сайн мэдэх вэ шүлгийн уралдааныг 3 насны ангиллаар цэцэрлэгийн хүүхдүүд болон
    сурагчдын дунд зарлан амжилттай зохион байгуулж орон нутгийн телевизээр
    сурталчилсан.


    Бүртгэл мэдээллийн ажилтан М.Нарангэрэл:

    -Ном хэвлэлийг иргэдэд сурталчлан
    таниулах зорилгоор шинэ ирсэн номонд “Шинэ номын мэдээллийг гарын авлагаар
    бэлтгэж уншигчдад хүргэж байна. 

    -Сүхбаатар нутгаас төрсөн эрдэмтэн,
    зохиолч уран бүтээлчдийн бүтээлийн дээжсээс 300 гаруй номын үзэсгэлэнд зориулан
    ном зүйн жагсаалтыг гарган сурталчилж байна. 

    -Их танхимд “Манай байгууллага- Ажлын
    нэг өдөр”, “Эргэн дурсахуй”, Яруу найргийн “Болор цом” тэмцээний жил жилийн
    тэргүүн байрын зохиолчдын намтар, уран бүтээлээр лавлагааны материал бэлтгэн
    самбар хийж
    оюутан сурагчдад мэдээлэл тогтмол өгч байна.

    -Байгууллагын орчинг тав тухтай болгож
    уншигчдад таатай орчинг бүрдүүлэх үүднээс Хүүхдийн уншлагын танхимд “Номын
    ертөнцөөр аялцгаая” , “Сониучхан” “Оюуны хөтөч”, Өсвөр үе-Эрүүл мэнд, Шинэ
    нийгмийн шинэ хүүхэд
    зэрэг мэдээллийн
    самбар хийж
    уншигч хүүхдүүдэд мэдээлэл өгч үйлчилж байна. Үүнд:“Номын түүхээс”, Эртний үнэт ховор ном,
    Хүүхдийн зохиолч Ловорын уран бүтээл гэх мэт
    ...

    -Соёлын хууль тогтоомжийг судалж
    байгууллагадаа “Соёл урлаг-2008-2012” он хуулийн сурталчилгааны самбарыг
    бэлтгэн гаргаж соёлын холбогдолтой
    хууль
    тогтоомжуудыг сурталчилж байна.

    -Нутаг орноо сурталчлах зорилгоор
    “Сүхбаатар нутгаас төрсөн яруу найрагчид, зохиолчдын намтар уран бүтээл
    ээр болон Төрийн хошой шагналт академич Ц.Дамдинсүрэн,
    Б.Явуухулан, Д.Гомбожав гэх мэт олон зохиолчдын бүтээлээр ном зүйн материал
    бэлтгэн соёл олон түмний ажлын үеэр тогтмол сурталчилж байна.

    -Цахим каталогт ном оруулах ажлыг
    төлөвлөгөө гарган ажлын багийг зохион байгуулан фондны номноос 12000 гаруй
    номыг цахим каталогт оруулан баркоджуулан ажиллаж байна. 

    -Мөн интернэтийг ашиглан, сонирхсон
    сэдвээр уншигч, сурагчдад хайлт хийлгэн
    сонирхсон сэдэв, материалыг хэвлэн гаргаж байна. Цаашид “Мэдээлэл хайлтын танхим”-тай
    болж ажиллах зорилт тавьж шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган
    эхнээс нь техник тоног төхөөрөмжөө авч эхлээд байна.

No comments:

Post a Comment